ТОКИО 2020: Б.Отгонболд байрлал тогтоох харваанд 646 оноо авч, 54 дүгээр байрт бичигдлээ

ТОКИО 2020: Б.Отгонболд байрлал тогтоох харваанд 646 оноо авч, 54 дүгээр байрт бичигдлээ

Токио-2020 олимпийн наадмын байт харвааны эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн байрлал тогтоох урьдчилсан харваа болж өнгөрлөө.

Үүнд манай улсын тамирчин Баатархуягийн Отгонболд 646 оноогоор 54 дүгээр байрт бичигдсэн байна. Ингэснээр Б.Отгонболд  1/32 хасагдах шатанд 11 дүгээр байраар шалгарсан БНХАУ-ын Ли Жиан Лунтай оноолт таарлаа хэмээн Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ. 

Маргааш/2021.07.24/ буюу олимпийн наадмын хоёр дахь өдөр бокс, сагсан бөмбөгийн 3х3 төрөл, жүдо, ширээний теннис зэрэг спортын зургаан төрөлд манай улсын тамирчид ур чадвар, хүч чадал, цэц мэргэнээ сорих болно.