Токио-2020 олимпын наадам хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ур чадвараа сорьж буй Монголын багийн хамгийн залуу тамирчин Батмөнхийн Болор-Эрдэнэ анхны хожлоо авлаа. Тэрбээр эхний тоглолтоо Тунисийн тамирчинтай хийсэн бөгөөд 4:1-ийн харьцаатай хожсон юм. Б.Болор-Эрдэнэ нь 2002 оны 11 дүгээр сарын 12-нд төрсөн 18 настай тамирчин юм.
Түүний гаргасан амжилтуудаас дурдвал:
- Азийн зүүн бүсийн АШТ-ий мөнгө,
- Улаанбаатар опен Олон улсын тэмцээний аварга,
- Монгол туургатан Олон улсын тэмцээний алт, мөнгө,
- Улсын аваргын алт, мөнгө, хүрэл медалийн эзэн