Өнөөдөр Монголын 11 тамирчин спортын таван төрөлд өрсөлдөж байна. Тэдний нэг Гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний тойрогтоо эрэгтэйчүүдийн 60 кг-д Голландын тамирчин Торнике Цикадоеатай оноолт таарч, ялагдлаа. Ингэснээр тэрбээр цаашид тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болж байна.