Г.Ганхүү: Төрийн далбаагаа эвхээд чемодандаа хийчихсэн, ахиж гаргахгүй

2021-07-24 10:37

Г.Ганхүү: Төрийн далбаагаа эвхээд чемодандаа хийчихсэн, ахиж гаргахгүй

“Токио 2020” зуны олимпын нээлт Японы нийслэл Токио хотын “Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэн”-д VIP зочид, төлөөлөгчдөөс өөр үзэгчгүй зохион байгуулагдсан.

Гэтэл нээлтийн үеэр “Монгол Улсын төрийн далбаа”-г барьсан иргэд олимпын нээлт болж байгаа “Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэн”-нд ирж, манай улсын төрийн далбааг мандуулсан нь шууд дамжуулалтын үеэр нэлээдгүй удаан үзэгдсэн.

Харин далбаа мандуулсан монгол иргэдийг олимпын нээлт болж байсан цэнгэлдэх хүрээлэнгээс хөөж гаргасан гэх албан бус мэдээлэл байна.

Харин тус иргэдийн дунд Иргэний зориг ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, НИТХ-ын төлөөлөгч асан, “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийн хөтлөгч, аялагч Г.Ганхүү байсан талаар эх сурвалж мэдээлсэн.

Г.Ганхүү

Тэгвэл Г.Ганхүү, “За өглөө босоод ирсэн чинь Стадионоос хөөгдсөн гэх хэрэгт унасан байна. Би ямар ч спортын арга хэмжээнд явахдаа төрийн далбаагаа авч явдаг уламжлалтай бүх улсын алтан балиашгууд тэгдэг байх. Хөл бөмбөг үзэхээр Английг зорихдоо ч Монгол төрийн далбаагаа дэлгэдэг, хүмүүс маш ихээр сонирхдог, хаанаас ирсэн зургаа хамт авахуулъя гэх мэт.

Өчигдөр яг л тийм зүйл болсон хэн ч бид нарыг ирж хөөж туугаагүй, хэн ч тэнд орилж хашхираагүй, хэн ч стадионоос хөөгдөөгүй. Харин ч бидэнтэй хүмүүс ирж зураг хөргөө авхуулж сайхан танилцацгаасан. Олимпын үеэр ийм л байдаг. Ийм илт худал мэдээлэл түгээгээд байгаа сайтуудыг ойлгохгүй байна. Та бүхнийгээ эвгүй байдалд оруулсан бол гүнээ хүлцэл өчье, Төрийн далбаагаа эвхээд чемодандаа хийчихсэн ахиж гаргахгүй ккк. Уржигдар ногоон паспортын хэрэгт, өчигдөр Стадионоос хөөгдсөн хэрэгт өнөөдөр яах юм бол” гэжээ.

 

2021-07-24 09:34

Д.Өлзий-Орших: Туг барьж зогссон нөхрийг оллоо. Манай Ганхүү. Өөрөө мөн гэж байна

“Токио 2020” зуны олимпийн нээлт Японы нийслэл Токио хотын “Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэн”-д VIP зочид, төлөөлөгчдөөс өөр үзэгчгүй зохион байгуулагдсан.

Гэтэл нээлтийн үеэр “Монгол Улсын төрийн далбаа”-г барьсан хоёр иргэн олимпийн нээлт болж буй “Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэн”-нд ирж, манай улсын төрийн далбааг мандуулсан нь шууд дамжуулалтын үеэр нэлээдгүй удаан үзэгдсэн. Харин далбаа мандуулсан монгол иргэдийг олимпийн нээлт болж байсан цэнгэлдэх хүрээлэнгээс хөөж гаргасан гэх албан бус мэдээлэл байна. Учир нь олимпийн наадамд туг, далбаа намируулах, уухайлан дэмжих, хашхирах хориотой байдаг аж.

Энэ дүрмийг зөрчсөн гэж үзэн тухайн Монгол иргэдийг цэнгэлдэх хүрээлэнгээс хөөж гаргасан гэж буй.

Тэгвэл тус иргэдийн дунд Иргэний зориг ногоон намын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, НИТХ-ын төлөөлөгч асан, “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлгийн хөтлөгч, аялагч Г.Ганхүү байсан талаар гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших өөрийн твиттер хуудастаа мэдээллээ. Тэрээр, "Туг барьж зогссон нөхрийг оллоо. Манай Ганхүү. Өөрөө мөн гэж байна" хэмээжээ. 

Г.Ганхүү

2021-07-23 23:21

Олимпын нээлтийн үеэр “Монголын далбаа”-г мандуулсан иргэдийг цэнгэлдэхээс хөөж гаргажээ

“Токио 2020” зуны олимпын нээлт Японы нийслэл Токиогийн “Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэн”-д болж өндөрлөлөө. Энэ удаагийн олимпын нээлтэд VIP эрхтэй 950 зочид төлөөлөгч оролцсон бөгөөд жирийн иргэдийг цэнгэлдэх хүрээлэнд нэвтрүүлээгүй юм.

Гэтэл энэ үеэр Монгол Улсын төрийн далбааг барьсан хоёр иргэн олимпын нээлт болж байгаа “Үндэсний шинэ цэнгэлдэх хүрээлэн”-нд ирж, манай улсын төрийн далбааг барьсан нь шууд дамжуулалтын үеэр нэлээдгүй удаан үзэгдсэн.

Тэгвэл олимпын нээлтэд далбаагаа мандуулсан монгол иргэдийг олимпын нээлт болж байсан цэнгэлдэх хүрээлэнгээс хөөж гаргасан гэх албан бус мэдээлэл байна. Учир нь олимпийн наадамд туг, далбаа намируулах, уухайлан дэмжих, хашхирах хориотой байдаг аж. Энэ дүрмийг зөрчсөн гэж үзэн тухайн Монгол иргэдийг цэнгэлдэх хүрээлэнгээс хөөж гаргажээ.




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө