1972 оны олимпын үеэр амь үрэгдсэн Израилийн 11 тамирчинд анх удаа хүндэтгэл үзүүлэв

1972 оны олимпын үеэр амь үрэгдсэн Израилийн 11 тамирчинд анх удаа хүндэтгэл үзүүлэв

1972 онд Мюнхений олимпын үеэр Палестины зэвсэгт этгээдүүдийн гарт Израилийн 11 тамирчин амь үрэгдсэн байдаг. Хохирогчдын ар гэрийнхэн олон жилийн турш Олимп зохион байгуулагчдыг нээлтийн ёслолын үеэр тэдэнд хүндэтгэл үзүүлэхийг уриалж ирсэн боловч хүсэлтийг нь удаа дараа буцааж байсан юм.

Тэгвэл бараг хагас зууны дараа буюу өчигдөр/2021.07.23/ болсон Токио 2020 олимпын нээлтийн үеэр террорист халдлагын хохирогч болсон 11 тамирчинд хүндэтгэл үзүүллээ. 

Нээлтийн хөтлөгч “Олимпын наадмын үеэр амиа алдсан хүмүүсийг бид эргэн дурсаж байна. Тэд бидний дурсамжид томоохон байр суурь эзэлдэг” гэж хэлсний дараа цэнгэлдэх харанхуй болж, үзэгчид нэг минут чимээгүй зогссон байна. 

Үүний дараа хохирогчдын ар гэрээс “Эцэст нь шударга ёс байдгийг мэдэрлээ. Бид 49 жилийн турш огт бууж өгөөгүй” гэжээ. 

1972 оны 9-р сарын 5-нд болсон Мюнхений аллага бол олимпын хамгийн “бараан” түүхүүдийн нэг юм. Израилийн багийн 11 тамирчныг Олимпын тосгоноос Палестины зэвсэгт этгээдүүд барьцаалсан байдаг. Тамирчдын хоёр нь тэр дороо буудуулж алагдсан бол ес нь Палестины бүлэг Германы цагдаа нартай нисэх буудалд буудалцах үеэр алагдсан юм. 

Эх сурвалж: BBC