ПРОТОКОЛ: Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нар “ачаалал авах бэлтгэл”-д МУУ ОРОЛЦСОН тул нөөц тоглогчоор бүртгэжээ

ПРОТОКОЛ: Д.Ганзул, Б.Болор-Эрдэнэ нар “ачаалал авах бэлтгэл”-д МУУ ОРОЛЦСОН тул нөөц тоглогчоор бүртгэжээ

Сагсан бөмбөгийн 3x3 төрлийн шигшээ багт байдаг, Дархан-Уул аймгийн тамирчид болох Д.Ганзул болон Б.Болор-Эрдэнэ нарыг Япон улс руу олимпд оролцуулахаар авч явсан ч тэднийг "гадуурхаж" тус улсын нэгэн жижиг хотод орхиж, үндсэн тоглолтод сайд, дарга нарын охидыг оролцохоор авч явсан гэх хачирхалтай мэдээлэл иргэдийн дунд тархсан.

Учир нь Дархан-Уул аймгийн Биеийн тамир спортын газрын дарга Н.Батлав, “Олимпын наадамд манай аймгаас төрөн гарсан хоёр чадварлаг тамирчинг хасаж оронд нь хэдхэн жилийн туршлагатай, сайдын хүүхдүүдийг оруулсан сураг байна” гэх утгатай зүйлийг ярьсан юм.

Тэгвэл Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос “Үндэсний шигшээ багийн тоглогч шалгаруулах журмын дагуу Дасгалжуулагчдын багийн саналыг үндэслэн Холбооны удирдлагад танилцуулан шийдвэрийг 2 үе шаттайгаар багаараа гаргасан болно. Токио 2020 Олимпийн наадамд оролцох Монголын шигшээ багийг сонгосон Дасгалжуулагчдын хурлын протокол, санал хураалтын дүн,  Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн тушаалыг хүргэж байна” гэж мэдэгдлээ.

Тодруулбал, тоглогчдыг шалгаруулах хурлын протоколд, “Д.Ганзул нь нийт 809 бэлтгэлээ 301т нь 100 хувь ачаалал авч оролцсон. Ингэхдээ сүүлийн буюу 4 дэхцугларалтад 100 хувь ачаалал авч чадаагүй” гэжээ. Харин Болор-Эрдэнэ 100 хувь ачаалал авч бэлтгэл хийсэн тоо 657 буюу 81 хувь гэхдээ бэлтгэлд ирж байсан ирцийн мэдээ бол бараг 93 хувь байгаа гэжээ.

Тоглогчдыг шалгаруулах хурлын протокол

Тоглогчдыг шалгаруулах хурлын протокол

Тоглогчдыг шалгаруулах хурлын протокол




Улаанбаатарт 10 градус хүйтэн байна

4 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

4 цагийн өмнө