Токио 2020 олимпын наадмын эмэгтэйчүүдийн -48 кг-ийн жингийн хэсгийн аварга буюу шөвгийн наймын барилдаан үргэлжилж байна. Дөнгөж сая Хөдөлмөрийн баатар, дэлхийн аварга М.Уранцэцэг хэсгийн аваргын төлөөх барилдаанаа Израилийн жүдоч Шира Ришонитой хийж, ялснаар шөвгийн дөрөвт үлдлээ.
Тэрбээр шөвгийн дөрөвт Косовогийн жүдоч Дистриа Красникитай барилдана.