М.Уранцэцэгийн мөнгөн медалийн төлөөх барилдаан 16:25 цагт эхэлнэ

М.Уранцэцэгийн мөнгөн медалийн төлөөх барилдаан 16:25 цагт эхэлнэ

Токио 2020 олимпийн жүдо бөхийн тэмцээн өнөөдөр/2021.07.24/ 10.00 цагаас Ниппон Бүдокан ордонд эхэлсэн. МУГТ Д.Амартүвшин Монголын багийн салхийг хагалж, Нидерландын Торнике Тжакадоеатай барилдсан ч харамсалтайгаар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлсэн бол МУГТ М.Уранцэцэг шөвгийн дөрөвт үлдэж чадлаа.

Тэрбээр гоц мөргөж, шөвгийн 16-д шалгарсны дараа Чилийн Мари Де Варгасыг өчөлтөөр ялсан. Үүний дараа Израилийн Шира Ришонитай барилдаж, мөн өчилтөөр цэвэр ялсан юм. Үргэлжлүүлэн тэрбээр мөнгөн медалийн төлөө өөрийн жингийн шилдэг бөхчүүдийн нэг Косовогийн Дистриа Красникитай барилдах болно. Хоёр тамирчны барилдаан 16:25 цагт явагдах юм.




Өнөөдөр хулгана өдөр

9 минутын өмнө