О.Есүгэн 10 метрийн хийн урт бууны төрөлд 25-д орж, уг төрлийг өндөрлүүллээ

О.Есүгэн 10 метрийн хийн урт бууны төрөлд 25-д орж, уг төрлийг өндөрлүүллээ

Буудлагын эмэгтэйчүүдийн 10 метрийн хийн урт бууны төрөлд өрсөлдсөн О.Есүгэн зургаан удаагийн гараанаас 624.0 оноо авч 25-р байранд бичигдлээ. Ийнхүү тэрбээр уг төрлийн тэмцээнээ өндөрлүүлж байна. 

Энэ төрөлд БНХАУ-ын Ян Чиан, ОХУ-ын Анастасия Галашина, Швейцарын Нина Кристен нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов.

О.Есүгэний хувьд өөрийн дээд амжилт болох 631 оноог авсан бол финалд шалгарч, цааш медалийн төлөө өрсөлдөж болохоор байв. Гэхдээ түүнд дахин нэг боломж бий. Тодруулбал,  О.Есүгэн долоодугаар сарын 31-нд 50 метрийн урт бууны төрөлд өрсөлдөх юм.