Токио 2020 олимпын наадмын жүдо бөхийн төрлийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жингийн медалийн төлөөх барилдаанд Хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг Португалийн жүдоч Катирина Коштатай барилдаж, ялалт байгуулснаар хүрэл медалийн болзол хангалаа. Тэрбээр өрсөлдөгчөө өчих мэхээр цэвэр ялсан юм.
Ингэснээр тэрбээр олимпийн наадмаас медаль хүртсэн Монголын хоёр дахь эмэгтэй жүдоч болж, түүхэнд бичигдэж байна. Мөн Монголын жүдочид ес дэх медалиа олимпийн наадмаас авлаа.
Токио 2020 олимпийн наадмын медалийн салхийг хагалсан түүнд Монголын ард түмний өмнөөс халуун баяр хүргэе.