Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО орно

Ирэх долоо хоногт ихэнх нутгаар ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО орно

Өнөөдөр /2021.07.25/ Дорноговийн нутгаар их бороо орно. Ойрын өдрүүдэд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Маргааш буюу энэ сарын 26-нд баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар , 27, 28, 29-нд нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна гэж Цаг уур орчины шинжилгээний үндэсний хүрээлэнгээс мэдээллээ.