"Токио 2020" Олимпийн наадамд оролцож буй Монголын 3х3 үндэсний шигшээ багийнхаа талбайн эзэн Японы багийн эсрэг хийсэн тоглолтыг МУ-ын Ерөнхий сайд хүрэлцэн ирж үзэж Монголын багаа дэмжлээ.
ФИБА-гийн Ерөнхий нарийн бичигийн дарга Андреас Загилис Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийг хүндэтгэн ирж, хамт тоглолт үзсэн байна.
ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис Монголын сагсан бөмбөгийн хөгжил болоод Монголын багуудын амжилт дэлхийн хэмжээнд өндөр байгааг дурьдаж Ерөнхий сайдад баяр хүргэв. Тоглолтын дараа Ерөнхий сайд баг, тамирчидтай уулзах үеэрээ “Та бүхэн минь энэ хүнд хэцүү цар тахлын үед багийн спортоор анх удаа Олимпийн наадамд оролцон түүх бүтээж байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаа шүү” гэжээ.