Монголын 3х3 шигшээ багийн Японы эсрэг хийсэн тоглолтыг Ерөнхий сайд үзэж, багаа дэмжжээ

2021-07-25 11:06

Монголын 3х3 шигшээ багийн Японы эсрэг хийсэн тоглолтыг Ерөнхий сайд үзэж, багаа дэмжжээ

"Токио 2020" Олимпийн наадамд оролцож буй Монголын 3х3 үндэсний шигшээ багийнхаа талбайн эзэн Японы багийн эсрэг хийсэн тоглолтыг МУ-ын Ерөнхий сайд хүрэлцэн ирж үзэж Монголын багаа дэмжлээ.  

ФИБА-гийн Ерөнхий нарийн бичигийн дарга Андреас Загилис Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийг хүндэтгэн ирж, хамт тоглолт үзсэн байна.

ФИБА-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Андреас Загилис Монголын сагсан бөмбөгийн хөгжил болоод Монголын багуудын амжилт дэлхийн хэмжээнд өндөр байгааг дурьдаж Ерөнхий сайдад баяр хүргэв. Тоглолтын дараа Ерөнхий сайд баг, тамирчидтай уулзах үеэрээ “Та бүхэн минь энэ хүнд хэцүү цар тахлын үед багийн спортоор анх удаа Олимпийн наадамд оролцон түүх бүтээж байгаад чин сэтгэлээсээ талархаж байгаа шүү” гэжээ.  

2021-07-25 09:45

ТОКИО 2020: Талбайн эзэн Япон шигшээ манай багийг 19:10-аар хожлоо

3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг өнөөдөр олимпийн наадмын гурав дахь тоглолтоо талбайн эзэн Японы эсрэг хийлээ. Азийн наадмын мөнгөн медальт багийн эсрэг манай баг чамлахааргүй өрсөлдсөн ч 19:10-аар хожигдлоо.

Манай тамирчид багаараа жигд тоглосон бөгөөд Б.Солонго, Э.Чимэддолгор нар гурван оноо авсан бол О.Хулан, М.Цэрэнлхам нар тус бүр хоёр оноо багтаа авчирсан юм. Үргэлжлүүлэн манай баг 13.00 цагаас энэ тэмцээнд нэг ч хожигдоогүй тоглож буй, ОХУ-ын эсрэг тоглох болно.

 




Өнөөдөр гахай өдөр

20 цагийн өмнө