Хар салхины улмаас олимпын зарим тэмцээний хуваарьт өөрчлөлт орж болзошгүй

Хар салхины улмаас олимпын зарим тэмцээний хуваарьт өөрчлөлт орж болзошгүй

Хүчтэй хар салхинаас үүссэн цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас Токиогийн олимпын наадмын зарим тэмцээний хуваарьт өөрчлөлт орж болзошгүй байна. Японы цаг уурын агентлагийн мэдээлснээр олимпын нээлт болсон баасан гараг/2021.07.23/-ийн орой Токио хотоос өмнө зүгт байрлах Огасавара арлуудыг хар салхи дайрчээ. Хар салхи мягмар гарагт Токиогийн бүсэд нөлөөлж болзошгүй хэмээн урьдчилсан таамаг гарсан байна. Улмаар маргааш хийхээр төлөвлөж байсан сэлүүрт завины уралдааныг өнөөдөрт шилжүүлсэн аж. 

Олимп зохион байгуулагчдын зүгээс одоогоор сэлүүрт завинаас өөр тэмцээний хуваарьт өөрчлөлт ороогүй ч цаашид нөхцөл байдлыг харгалзан үзэж, нэмж өөрчлөлт хийх эсэхийг шийднэ гэжээ. 

Эх сурвалж: NewYorkTimes