Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг өнөөдөр талбайн эзэн Япон болон ОХУ-ын шигшээтэй тоглож, ялагдал хүлээгээд буй. Үүнтэй холбоотой цахим сүлжээнд зарим хүн Монголын тамирчдын тоглолтын талаар шүүмж хэлж байна. Тэгвэл Монгол Улсын 3х3 шигшээ багийн дасгалжуулагч, МУГД С.Тулга өөрийн фейсбүүк хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Хүмүүс минь дээ. Манай охидууд улс төрчид биш. Монгол орон нутаг эх орныхоо нэрийг дэлхийд гаргахын төлөө зүтгэж байгаа охид. Энэ охид болон манай хамт олон хэнд ч, ямар ч өр байхгүй. Улсаас 15 жил болох доо улсын мөнгө ашиглаагүй, сайхан сэтгэлтэй хүмүүсийн буянаар зүтгэж л байна. Бид бүгдийг ойлгож ялахад хамтдаа, ялагдахад хамтдаа байдаг бүх Монголчууд даа MGL3X3 гэр бүл маш их баярладаг шүү. Нэг Улс, Нэг Баг, Бид хамтдаа” гэжээ.