Энэ жилийн зуны олимпод анх удаа “скейтбординг” буюу тавцантай гулгах төрөл нэмэгдсэн. Тэгвэл анх удаа зохиогдож буй эрэгтэйчүүдийн скейтбордингийн ялагчаар Японы тамирчин Юто Хоригомэ тодорч, алтан медалийн эзэн боллоо. Харин Бразилын Келвин Хофлер мөнгө, АНУ-ын тамирчин Жаггер Итон хүрэл медалийн эзэн болов.
Өдгөө 22 настай Юто Хоригомэ тэмцээний дараа өгсөн ярилцлагадаа “Гадаа 33 хэм хүрч халж байсан нь хамгийн хэцүү нь байлаа. Халууныг мартахын тулд дуртай дуугаа сонссон нь надад их дэм болсон” гэжээ.
Орчин цагийн “урбан” спортуудын нэг нь скейтбординг юм. Уг төрөл 2024 оны Парисын олимпод ч зохион байгуулагдана. Энэ жилийн хувьд уг спортын төрөлд нийт 80 тамирчин оролцож байна.
Эх сурвалж: Koreatimes