Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бороо орохгүй

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Бороо орохгүй

Өнөөдөр /2021.07.26/ Хангайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 

Өнөөдөр ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. 

Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. 

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 29-34 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна. Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 22-24 градус дулаан байна гэж Цаг уур орчины үндэсний хүрээлэнгээс мэдээллээ.