Саид Моллай: Энэ бол Монголын олимпын медаль /ВИДЕО/

Саид Моллай: Энэ бол Монголын олимпын медаль /ВИДЕО/

“Токио 2020” зуны олимпийн жүдо бөхийн 81 кг жинд хүч үзсэн, Монгол Улсын иргэн Саид Моллай мөнгө медаль хүртсэн билээ.

Тэгвэл тэрээр Монголын ард түмэнд мэндчилгээ хүргэжээ. Тэрээр, “Сайн уу залуусаа, Сайн уу Монголын ард түмэн. Энэ бол миний олимпын анхны медаль. Би үнэхээр аз жаргалтай байна. Энэ бол Монголын олимпийн медаль. Баярлалаа” гэжээ.

Сонирхуулахад, Ираны засгийн газар Саид Моллайг 2019 оны Дэлхийн АШТ-ий шигшээ барилдаанд, тус тэмцээнд түрүүлсэн Израилын Саги Мукитэй барилдуулахгүйн тулд хагас шигшээ барилдаанд албаар ялагдахыг тушаасан. Түүний хариуд Моллай тэмцээн дууссаны дараа Иран руугаа буцаагүй бөгөөд 2019 оны 8 дугаар сард Германд очиж, 2 жилийн дүрвэгчийн визтэй орогнож байгаад, 2019 оны 12 дугаар сард Монгол Улсын иргэн болсон юм.