Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын тоо өсөж, аялал жуулчлалын салбар өнгөрсөн оны амжилтаа шинэчлэн тогтоолоо.
Өнөөдрийн байдлаар уг зорилгынхоо 85.7 хувийг биелүүлснийг Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо мэдээлэв. Өөрөөр хэлбэл, өчигдрийн байдлаар 856636 жуулчин хүлээн авч өмнөх оны амжилтыг 9466-гаар ахиулжээ. Албан мэдээллээр Монгол Улс 2025 онд нийт 847170 жуулчин хүлээн авч байсан юм. Монгол Улсын зорин ажиллаж буй нэг сая жуулчин хүлээн авах зорилтын биелэлт 85.7 хувьд хүрсэн бөгөөд зорилтдоо хүрэхэд 143364 жуулчин үлдээд байгаа аж.
Оны эхнээс ирсэн жуулчдын тоон үзүүлэлтийг ОХУ, БНХАУ, БНСУ-ын жуулчид тэргүүлж байгаа юм. Зөвхөн аравдугаар сарын эхний зургаан хоногийн байдлаар ОХУ-аас 7210, БНСУ-аас 2768, БНХАУ-аас 2025, Японоос 628 жуулчин Монгол Улсал ирсэн байна.