О.Мөнхцэцэг Израилийн бөхөд ялагдлаа

О.Мөнхцэцэг Израилийн бөхөд ялагдлаа

Токиогийн олимпийн жүдо бөхийн тэмцээний зургаа дахь өдөр эрэгтэйчүүдийн -100 кг-д Л.Отгонбаатар, эмэгтэйчүүдийн -78 кг-д О.Мөнхцэцэг нар барилдаж байна. О.Мөнхцэцэг эхний даваанд Израйлийн залуу бөх И.Ланиртай таарсан. Барилдаан эхлээд ердөө 18 секунд өнгөрч байхад израиль бөх мордох мэхээр цэвэр яллаа.