Ц.Цогтбаатар холимог багийн төрөлд Ан Чанримыг ялж тооны харьцааг 2-1 болголоо

2021-07-31 13:18

ОЛИМП: Жүдо бөхийн багийн төрөлд манай тамирчид тэмцээнээ өндөрлүүллээ

Монгол улсын холимог баг жүдо бөхийн төрөлд шөвгийн наймын барилдаанд ОХУ-ын тамирчидтай таарсан. Улмаар ОХУ-ын баг 4-2 харьцаатайгаар ялсан тул манай баг дагах барилдаанаа Германы багтай хийсэн юм.

Дагах барилдаанд Германы баг 4-2 харьцаагаар хожсон тул манай баг тамирчид ийнхүү тэмцээнээ өндөрлүүллээ.

2021-07-31 11:24

Г.Алтанбагана давснаар БНСУ-ын багийг ялж, ШӨВГИЙН НАЙМД шалгарлаа

-70 кг жинд Б.Ганхайч өөрөөс нь дээд жинд барилддаг Ким Сонёоныг вазари үнэлгээгээр ялж тооны харьцааг 3-1 болголоо.

-90 кг жинд Г.Алтанбагана Гок Донханыг торгуулиар ялж тооны харьцаа 4-1-ээр Монголын шигшээ баг Өмнөд Солонгосын багийг яллаа. Ингэснээр шөвгийн наймд ОХУ-ын шигшээ багтай барилдах юм.

2021-07-31 11:03

Ц.Цогтбаатар холимог багийн төрөлд Ан Чанримыг ялж тооны харьцааг 2-1 болголоо

Өнөөдөр /2021-07-31/ Токио 2020 олимпын наадмын жүдо бөхийн холимог багийн барилдаан 10:00 цагт эхэлсэн.

Тус барилдаанд Монголын шигшээ баг Өмнөд Солонгосын багтай хүч үзсэн юм. Тухайлбал:

Эрэгтэй +90 кг жинд Ө.Дүүрэнбаяр

 -90 кг жинд Г.Алтанбагана

-73 кг жинд Ц.Цогтбаатар нар 

Эмэгтэй  -57 кг жинд Д.Сумъяа

 -70 кг жинд Б.Ганхайч

+70 кг жинд О.Мөнхцэцэг нар тус тус барилдлаа.

Эхний барилдаанаар +90 кг жинд Ө.Дүүрэнбаяр БНСУ-ын бөх Ким Минжонд унасан бол -57  кг жинд Д.Сумъяа вазари үнэлгээгээр ялж тоглолтын тооны харьцааг тэнцүүлсэн юм.

Үүний дараа олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар БНСУ-ын алдарт тамирчин Ан Чанримыг ялсанаар багуудын тооны харьцааг 2-1 болголоо.