ТАНИЛЦ: Өнөөдөр олимпод оролцох Монголын баг тамирчдын хуваарь /2021.08.01/

ТАНИЛЦ: Өнөөдөр олимпод оролцох Монголын баг тамирчдын хуваарь /2021.08.01/

Өнөөдөр манай улсын гурван тамирчин спортын гурван төрөлд хурд, хүчээ үзнэ. Тамирчдын тэмцээний хуваарийг танилцуулж байна.

12:00. Эрэгтэйчүүдийн 25 метрийн Олимпийн хурдан буудлагын урьдчилсан шат эхэлнэ. Нийт 27 тамирчин өрсөлдөж буйн дотор Монголын мэргэн бууч Э.Даваахүү 11:30 цагаас эхлэн дасгалаа гүйцэтгэнэ. Монголчууд энэ дасгалаар Олимпод анх удаа орж буй юм. Энэ төрлийн финалын буудлага наймдугаар сарын 2-ны 13.30 цагаас эхэлнэ.

16:48. Боксын төрөлд гавьяат тамирчин Э.Цэндбаатар өнөөдөр Оросын Алберт Батыргазиевтай медалийн төлөө нударга зөрүүлэх юм. Түүний өрсөлдөгч мэргэжлийн рингэнд гурван тулаан хийж, бүгдэд нь хүнд цохилтоор ялсан боксчин. Хэн нь медаль дээр бууж, хэн нь хоосон хоцрохоо шийдэх маш чухал тулаан манай хүнийг хүлээж байна. 

10:00.  Чөлөөт бөхийн төрлөөр манай улсыг төлөөлж эхний өдөр хашир туршлагатай тамирчин О.Бурмаа хүч үзнэ. Тэрбээр эхний даваанд Японы туршлагатай бөх Хироэ Минагаватай барилдах сугалаа татсан бөгөөд тав дахь барилдаанд дэвжээнд гарах юм.
Түүний өрсөлдөгч ДАШТ-ээс мөнгө, хүрэл, Азийн наадмаас мөнгө, Азийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилттай. Эхний өдөр хагас шигшээ хүртэлх барилдаанууд болж, аваргын төлөө хүч сорих хоёр бөхийн нэр тодорхой болно. Харин маргааш  дагах болон медалийн төлөө барилдаанууд явагдах аж.