ТОКИО 2020: О.Бурмаа Япон улсын бөхөд ялагдлаа

ТОКИО 2020: О.Бурмаа Япон улсын бөхөд ялагдлаа

Өнөөдөр /2021.08.01/ Токиогийн Олимпийн чөлөөт бөхийн барилдаан эмэгтэй 76 кг-ийн жингээр эхэлж байгаа билээ. Үүнд манай улсын  гавьяат тамирчин О.Бурмаа эхний тойрогт Японы Хироэ Минагаватай барилдахаар сугалаад байсан бол  барилдааны турш Японы бөх манай тамирчны хөлд түлхүү орсоор 8 оноо авч 0:8 гэсэн харьцаагаар өндөрлөж, ялагдал хүлээлээ.
 
Хэрэв Япон улсын бөх финалд шалгарвал О.Бурмаа дагаж барилдах эрхтэй болно. Минагавагийн хувьд шөвгийн наймд Эстонийн Э.Маэтай барилдах юм. Түүний хувьд 1989 онд төрсөн. 33  насандаа анх удаа Олимпод оролцож эхний ялалтаа аваад байгаа юм. 2018 оны ДАШТ-ий хүрэл, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт. Азийн гурван удаагийн аварга. Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт. 2018 оны Азийн наадмын мөнгөн медальтай чадварлаг тамирчин аж.