ЮНЕСКО-ийн хурлаар Улз голд далан барих ажлаа зогсоохыг Монголоос шаардсан байна

ЮНЕСКО-ийн хурлаар Улз голд далан барих ажлаа зогсоохыг Монголоос шаардсан байна

ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны 44 дүгээр өргөтгөсөн чуулган Хятадын Фужоу хотод болсон. Уг чуулган дээр Улз голд далан барихаа зогсоохыг Монгол улсаас  шаардсан байна. 

Тус бүсийн нэг хэсэг нь Оросын нутаг дэвсгэрт орших "Дагуурын дархан цаазат газар" хэмээх Дэлхийн өвийн объектод хамаардаг тул усан байгууламж аюул заналхийлнэ хэмээн ЮНЕСКО-ийн зүгээс үзжээ. 

Хил хязгааргүй гол мөрөн олон улсын экологийн эвсэл Монголд баригдахаар төлөвлөгдөж буй усан цахилгаан станцыг эсэргүүцдэг гэдгээрээ алдартай билээ. Иймээс тэд ЮНЕСКОД тус асуудлаар хандаж байв. Тэд Монголын нутаг дэвсгэр дээр баригдаж буй усны далан ЮНЕСКО -ийн Дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн "Дагуурын ландшафт"-д аюул заналхийлж байна гэж үзэн гомдол гаргаж байжээ.

Түүнчлэн Оросын Известия сонины мэдээлснээр, Монголын тал далан барих ажлаа хэнд ч мэдэгдэлгүй, хүрээлэн буй орчны нөлөөллийн үнэлгээг хийлгүйгээр эхэлсэн бөгөөд улмаар энэхүү усан байгууламж нь дархан цаазат газарт ноцтой хохирол учруулна гэж экологичид үзэж байгаа гэлээ.

Мөн "Хил хязгааргүй гол мөрөн" эвслийн Орос, Монгол экологичид "Дагуурын ландшафт"-ын усны гол эх үүсвэр болох Улз гол дээр томоохон хэмжээний байгууламж барьж байгааг сансрын хиймэл дагуулаас авсан зурагнуудаас олж мэдсэн байна.