Катар, Италийн өндрийн харайлтын тамирчид алтан медалиа хувааж зүүжээ

Катар, Италийн өндрийн харайлтын тамирчид алтан медалиа хувааж зүүжээ

Өчигдөр /2021-08-01/  Токио 2020 зуны олимпын наадмын өндрийн харайлтын тэмцээнд өрсөлдсөн хоёр тамирчин алтан медалиа хувааж авсан ховор үзэгдэл боллоо.

Олимпын тэмцээнд Катарын тамирчин Мутаз Эсса Баршим, Италийн тамирчин Жанмарко Тамбери нар бүх үзүүлэлтээрээ тэнцсэн байна. Улмаар хоёул ижил 2.37 метрийн өндөрт харайж, амжилттай болон бүтэлгүй оролдлогын тоо зэрэг бусад бүх үзүүлэлт нь мөн тэнцжээ.Үүний дараа шүүгчид тэдэнд тэнцээгээ хагалах нэмэлт өрсөлдөөнийг санал болгожээ. Гэвч тамирчид алтан медалиа хувааж зүүх боломжтой эсэхийг асуусан байна.

Хамгийн сүүлд 1912 онд хоёр тамирчин олимпын алтан медалийг хувааж авсан түүхтэй юм байна.

Тамирчдын хүлсэтийг зохион байгуулагчид зөвшөөрснөөр Баршим, Тамбери нар олимпын өндрийн харайлтын төрөлд алтан медалиа хувааж зүүлээ.