Энэ сарын 21-ний өдөр 1.4 км өргөнтэй солир манай дэлхийтэй зөрж өнгөрнө

Энэ сарын 21-ний өдөр 1.4 км өргөнтэй солир манай дэлхийтэй зөрж өнгөрнө

2021 оны наймдугаар сарын 21-ний Бямба гарагт 1.4 км өргөнтэй солир манай дэлхийтэй зөрж өнгөрөх талаар НАСА-аас мэдээллээ. “2016 AJ193” гэж нэрлэсэн уг астроид манай гаригийг мөргөх магадлал маш бага, ойролцоогоор 94,208 км/цагийн хурдтай явж байгаа аж.

Дэлхийтэй хамгийн ойрхон зөрөх хугацаа нь дээр дурдсанчлан 2021 оны наймдугаар сарын 21-ний 11.10 цаг/АНУ-ын цагаар/ байх болно гэж сансар судлаачид таамаглаж байна. Солир дэлхийтэй зөрөх үзэгдэл маш богино хугацаанд болж өнгөрөх ч зарим дуранд харагдах боломжтой юм байна.

Эх сурвалж: NASA, Earthsky