Морин спортын тамирчид ДАШТ-нд оролцохоор ОХУ-ыг зорилоо

Морин спортын тамирчид ДАШТ-нд оролцохоор ОХУ-ыг зорилоо

Морин спортын ДАШТ-д  эх орноо төлөөлөх Монголын баг, тамирчид ОХУ-ыг зорьсон байна.
Тус тэмцээн 2021 оны наймдугаар сарын 6-8-ны өдрүүдэд ОХУ-ын Москва хотод болно. Энэ удаагийн тэмцээнд гурван хүний бүрэлдэхүүнтэй эрэгтэй, эмэгтэй хоёр баг ур чадвараа сорин оролцоно. Багш, дасгалжуулагч Д.Ариунболдоор ахлуулсан эрэгтэй баг 2019 оны ДАШТ-д дэд байр эзэлсэн байна.
ОХУ-ын нийслэл Москва хотод жил бүр "Джигиты" буюу Морьтны ДАШТ-ийг зохион байгууллагддаг. Тэмцээнд Герман, Англи, Франц, Голланд зэрэг дэлхийн олон улсын тамирчид өрсөлдөнө. Монгол Улсын багийн хувьд 2019 онд анх удаа оролцож, мөнгө, хүрэл медаль хүртсэн байдаг. Энэ жилийн хувьд эмэгтэй, эрэгтэй хоёр багийн зургаан тамирчин оролцох юм.