Ц.Цэндбаатарын тулааныг шүүсэн шүүгч дүрмийн дагуу шийдвэр гаргасан гэж ОУОХ-оос үзжээ

Ц.Цэндбаатарын тулааныг шүүсэн шүүгч дүрмийн дагуу шийдвэр гаргасан гэж ОУОХ-оос үзжээ

Монголын үндэсний олимпийн хороо /МҮОХ/, Монголын шигшээ багаас “Токио 2020” зуны Олимпийн XXXII наадмын боксын төрөлд өрсөлдсөн Э.Цэндбаатарын хүрэл медалийн төлөөх тулааны дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэн албан ёсоор “протест” өргөн барьсан билээ.

Үүний дагуу Олон улсын олимпийн хороо /ОУОХ/-ны Бокс хариуцсан ажлын хэлтсээс уг протестын хариу албан захидлыг ирүүлжээ.  

Үүнд:

  • “Токио 2020” Олимпын наадам болон эрх олгох тэмцээн бүрийн тулаанд хяналт хийж, шийдвэрийг буцаах дүрэм үйлчлэхгүй байгаа.
  • Олон улсын олимпийн хорооны /ОУОХ/-ны Бокс хариуцсан ажлын хэсэг /BTF/ нь өглөө бүр хөндлөнгийн аудитын төлөөлөгчид болон үнэлгээчдийн хамтаар өмнөх өдрийн тулаан бүрийн шүүлттэй холбоотой асуудлыг дахин нягталж, хэлэлцүүлэн дүгнэж байгаа.
  • Оноо тэнцсэн тохиолдолд хайнаа салгах дүрмийн дагуу буюу BTF-ийн дүрмийн 18.11.1-ийг үндэслэн ОХУ-ын боксчинд ялалтыг өгсөн
  • ОУОХ-ноос хараат бус гаднын аудиторын хяналт дор Э.Цэндбаатарын тулааныг дахин нягтлуулан шалгахад нийт 6 үнэлгээчин бүгд санал нэгтэйгээр ОХУ-ын боксчинд ялалтыг өгсөн.
  • Тус тулааныг шүүсэн шүүгчид нь дүрмийн дагуу шийдвэр гаргасан гэж үзсэн тул шүүгчид анхааруулга өгөх, арга хэмжээ авах албан ёсны шийдвэр гараагүй болохыг мэдэгдэж байна гэжээ.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

3 цагийн өмнө