“Уулын фитнесс”-ийг буцаан ажиллуулах шийдвэр гарчээ

“Уулын фитнесс”-ийг буцаан ажиллуулах шийдвэр гарчээ

Өнгөрсөн оны наймдугаар сард Чингэлтэй дүүргийн Зүрх ууланд “Уулын фитнесс” албан ёсоор нээлтээ хийсэн. Уг фитнессийг “Чийрэг Монгол” клубийн залуус нэгдэн өөрсдийн хөрөнгөөр байгуулсан юм.

Гэтэл Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны Засаг дарга  В.Хүрэлбаатар “Уулын фитнесс”-ийг татан буулгах хүсэлтийг тус дүүргийн удирдлагуудад гаргаж, хүсэлтийг дэмжсэн гэх асуудал гарч улмаар үйл ажиллагаагаа зогсоохоор болоод байсан юм. Тус асуудалд фитнессийн хамт олон болод иргэд ч нэлээн бухимдаад байсан билээ. 

Тэгвэл энэхүү асуудал нийслэлийн хэмжээнд яригдаж, Чингэлтэй дүүргээс Нийслэлийн иргэдийн төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн болоод 17 дугаар хорооны засаг дарга нарыг хүлээн авч уулзаж тухайн байгаль дахь фитнесийг ажиллуулах чиглэлийг өгч хамтран, дэмжин ажиллахаар болжээ. Мөн фитнесийг хэвээр үргэлжлүүлж, тоног төхөөрөмжүүдийг нэмж сайжруулах асуудлаар ярилцсан байна. Иймд уулын фитнесс цаашдаа үйл ажиллагаа хэвийн явагдахаар болжээ. 

 




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө