Медаль гардуулах ёслолын үеэр Мао Зедуны дүрс бүхий энгэрийн тэмдэг зүүсэн Хятадын тамирчдыг шалгаж байна

Медаль гардуулах ёслолын үеэр Мао Зедуны дүрс бүхий энгэрийн тэмдэг зүүсэн Хятадын тамирчдыг шалгаж байна

Токио 2020 олимпын наадмын эмэгтэйчүүдийн унадаг дугуйны төрөлд багаараа алтан медаль хүртсэн БНХАУ-ын тамирчдыг Олон Улсын Олимпын хорооноос шалгаж буйгаа мэдэгджээ. Учир нь Бао Шанжү, Жун Тяньши хэмээх хоёр тамирчин медаль гардан авахдаа Мао Зедуны дүрс бүхий энгэрийн тэмдэг зүүсэн байсан аж.

“Олимпын Харт”-ын 50 -р зүйлд "Олимпын тэмцээн өрнөж буй бүх талбай, бусад газарт зохион байгуулагдаж буй жагсаал цуглаан зэрэг үйл ажиллагаанд улс төр, шашин шүтлэг, арьс өнгөний үзлийг сурталчлахыг хориглоно” гэж заасан байдаг. Гэвч Хятадын хоёр тамирчин Мао Зедуны дүрс бүхий энгэрийн тэмдэг зүүсэн нь уг дүрмийг зөрчсөн байж болзошгүй үйлдэл юм. Улмаар ОУОХ -ны удирдлагууд уг асуудлаар Хятадын Олимпын хороотой холбоо бариад байгаа талаар BBC мэдээлжээ.

Эх сурвалж: BBC