Э.Цэндбаатарыг ялсан Оросын боксчин маргааш алтан медалийн төлөө АНУ-ын тамирчинтай тулалдана

Э.Цэндбаатарыг ялсан Оросын боксчин маргааш алтан медалийн төлөө АНУ-ын тамирчинтай тулалдана

Өнгөрсөн ням гараг/2021.08.01/-т Токио-2020” олимпын наадмын боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 57 кг жингийн шөвгийн найман тамирчны тулаан болж, манай тамирчин Э.Цэндбаатар, Оросын тамирчин Алберт Батыргазиевт тун эргэлзээтэйгээр ялагдсан. Улмаар Монголын Үндэсний Олимпын хороо, Монголын шигшээ багаас Олон Улсын Олимпын хорооны бокс хариуцсан ажлын хэсэгт “протест” өргөн барьсан ч, “шүүгч зөв шийдвэр гаргасан” гэж үзсэн билээ.

Тэгвэл Э.Цэндбаатарыг ялсан Оросын тамирчин Алберт Батыргазиев 57 кг-ийн жингийн финалд шалгарсан талаар “Сhampionat” мэдээлжээ. Алберт Батыргазиев хагас шигшээд Кубын боксчин Лазаро Альваресыг 3:2 онооны харьцаагаар ялсан байна. Дараагийн тулаанаа тэрбээр Америкийн тамирчин Дүүк Рагантай хийх юм байна.  Тоглолт маргааш 14.35 цагт эхэлнэ. 

Эх сурвалж: Вестник