Б.Хонгорзул олимп, дэлхийн аварга Японы бөхөд ялагдлаа

2021-08-04 12:25

Б.Хонгорзул олимп, дэлхийн аварга Японы бөхөд ялагдлаа

Токио 2020” олимпын наадмын чөлөөт бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 57 кг жинд Б.Хонгорзул олимп, дэлхийн аварга Японы Рисако Каваитай барилдаж ялагдлаа.

Японы бөх Рисако Каваи манай бөхийг 7:0-ээр илүүрхэн хожсон байна.  Монгол улсын тамирчин Б.Хонгорзул эхний тойрогтоо Францын Матильде Ривиерег 7:2-оор ялсан билээ. Мөн түүнийг ялсан Японы бөх финалд шалгарвал дагах барилдаан хийж хүрэл медалийн төлөө барилдах боломжтой юм.

2021-08-04 11:00

Б.Хонгорзул эхний ялалтаа байгуулж, ШӨВГИЙН НАЙМД Япон бөхтэй барилдахаар боллоо

Чөлөөтийн багийн хамгийн залуу тамирчин Б.Хонгорзул олимпын дэвжээнд эхний барилдаанаа Францын хашир туршлагатай бөх, Европын аваргын хүрэл медальт Матилда Ривиерегийн эсрэг хийлээ.

Барилдааны эхэнд манай бөх хоёр оноо авч, тэргүүллийг гартаа авсан. Удалгүй өрсөлдөгч нь манай бөхийг давхар хамж унагахад Б.Хонгорзул давуулж шидэв. Шүүгч франц бөхөд дөрөв, Б.Хонгорзулд хоёр оноо өглөө. Манайхан “челленж” хийсэн ч амжилтгүй болж, эсрэг бөхөд дахин нэг оноо нэмэгдсэн юм. Дараа нь Б.Хонгорзул нэг оноо авснаар 5:5 болон тэнцсэн ч өрсөлдөгч нь бүхэл оноо авсан гэдэг утгаараа барилдаанд ялж байв.

Цаг дуусахад арав гаруй секунд дутуу, хожигдож яваа эгзэгтэй мөчид Ривиере манай бөхийн хөлд суухад давуулж шидээд хоёр оноо авлаа. Энэ мөчид франц бөх гэмтэл авсан тул барилдааныг үргэлжлүүлэх боломжгүй болов. Ийнхүү залуу бөх Б.Хонгорзул урамтай сайхан барилдаанаар эхний ялалтаа байгууллаа. Тэрбээр дараагийн даваанд олимп, дэлхийн аварга япон бөх Рисако Кавайтай барилдана.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

2 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө