Э.Бэхбаяр Ираны бөхөд ялагдаж, дагах барилдаанаа хүлээхээр боллоо

Э.Бэхбаяр Ираны бөхөд ялагдаж, дагах барилдаанаа хүлээхээр боллоо

Өнөөдөр /2021-08-04/ чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн -57 кг жинд зодоглосон Э.Бэхбаяр шөвгийн наймын барилдаанд Ираны тамирчинд 4-1 харьцаатайгаар ялагдлаа.  

Тэрээр эхний шатанд Арменийн бөх Арсен Харутюнианыг 6-1 харьцаатайгаар ялж шөвгийн наймд шалгарсан юм. Шөвгийн наймд түүнийг ялсан Реза шөвгийн дөрөвт Узбекистан, Оросын бөхчүүдийн ялсантай барилдана. Хэрэв Ираны бөх финалд шалгарвал Э.Бэхбаяр дагаж барилдан хүрэл медалийн төлөө өрсөлдөх боломжтой болно.




Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө