Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ албан ёсоор Япон Улсын иргэншилтэй боллоо

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ албан ёсоор Япон Улсын иргэншилтэй боллоо

Мэргэжлийн сүмогийн 73 дахь ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Монгол Улсын иргэншлээс татгалзаж, албан ёсоор Япон Улсын иргэн болсон байна.

Учир нь  Г.Ган-Эрдэнэ зодог тайлсныхаа дараа Исэгахама дэвжээндээ ояката болж үлдэх бодолтой гэнэ. Иймээс Япон улсын иргэншил авах шаардлагатай байсан аж. Ингэснээр тэрээр Япон улсын иргэн болсон найм дахь Монгол сүмоч боллоо.