Чөлөөт бөхийн дасгалжуулагчаар БЗД-ийн дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцах болсон Б.Батбаяр явжээ

Чөлөөт бөхийн дасгалжуулагчаар БЗД-ийн дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцах болсон Б.Батбаяр явжээ

Энэ долдугаар сарын 28-ны өдөр Токио 2020 оны зуны Олимпын наадамд оролцохоор Монголын чөлөөт бөхийн холбооноос нийт 17 хүний бүрэлдэхүүнтэй явсан бөгөөд тэр дунд “Баянзүрх дүүрэг /БЗД/-ийн орлогч дарга, улс төрч, хотын даргын хамсаатан  Б.Батбаяр гэх нөхөр явсан. Оронд нь нэг ч гэсэн багш дасгалжуулагчийг авч явах ёстой байсан” хэмээн иргэдийн бухимдлыг ихээхэн хүргээд байгаа билээ. Тэгвэл тус Б.Батбаяр дасгалжуулагчийн талаар бид тодруулж иргэддээ хүргэж байна.

Өчигдөр /2021.08.03/ "Токио 2020" наадамд чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жингийн шөвгийн дөрөвт үлдээд байсан МУГТ С.Батцэцэг хүрлийн төлөө барилдсан ч ялагдал хүлээж, нутаг буцахаар болсон юм. Тэгвэл үүнээс эхэлж иргэд  “тамирчны дасгалжуулагч сул тул ийнхүү ялагдах хүлээх болсон” гэх асуудал үүсжээ.

Монголын чөлөөт бөхийн төрөлд нийт есөн тамирчин явсан бол багийн ахлагчаар П.Гансүх, албаны хүнээр Б.Батбаяр, П.Буяндэлгэр, ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, дасгалжуулагчаар Ц.Баярсайхан, А.Цэрэнсодном, ОУХМ Ө.Ууганбаяр, Б.Батзориг нар ажиллахаар хамт явсан байна. 

Б.Батбаяр орон нутгийн сонгуульд МАН-аас нэр дэвшжээ

Тэгвэл албаны хүнээр явсан Б.Батбаяр нь Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч биш бөгөөд харин Баянзүрх дүүргийн дэд бүтэц, хот төлөвлөлт хариуцсан төслийн удирдагчийн албан тушаал хашдаг ба мөн Чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгээр ажилладаг байна.

Иймд иргэдэд “Энэ хоёрынхоо аль нэгийг нь хийж болдоггүй юм уу?” гэсэн асуулт гарч ирж байгаа юм. Хэрэв аль нэг талдаа ажлаа сайн хийж гүйцэтгэдэг байсан бол энэ өөр асуудал. Мөн тэрээр 2020 оны НИТХ-д Баянзүрх дүүргийн долдугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж байсан бөгөөд ялагдал хүлээсэн байна.