ФОТО: Иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, түймрийн утаагаар амьсгалахгүй байхыг зөвлөж байна

ФОТО: Иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, түймрийн утаагаар амьсгалахгүй байхыг зөвлөж байна

ОХУ-ын Якут, Сибирийн ойд асаж буй түймрийн утаа манай орны хойд хэсгийн нутгаар /Дархан, Булган, Сэлэнгэ, Улаанбаатар/ бүрхээд байна. Яг одоо /2021.08.04/ 18:00 цагийн байдлаар Улаанбаатар хотод утааны нөхцөл байдлыг доорх гэрэл зурагт үзүүллээ. 

Харин ОХУ-ын хэвлэлд мэдээлэлд, “Сибирийн бүс нутагт сүүлийн 150 жилд үзэгдээгүй хуурайшилттай зун болж буйгаас ийнхүү түймэр ихээр гарч байна” гэж “Siberiantimes” сонины сайтад мэдээлжээ.Якутад гарсан түймэрт одоогийн байдлаар 12,140 км талбай өртсөн бөгөөд зургадугаар сараас хойш 300 удаа ой хээрийн түймэр гарсан байна. Ойн түймрийг унтраахаар 2,500 гаруй хүн дайчлагдан ажиллаж байгаа ч цурманд оруулж чадахгүй байгаа аж.

Иймд мэргэжилтнүүд иргэдийг гадуур гарахдаа амны хаалтаа тогтмол зүүж, утаагаар аль болох амьсгалахгүй байхыг зөвлөж байна.