Олимпод оролцсон тамирчид, медальтнуудыг сүү, хадагтай угтан авлаа

Олимпод оролцсон тамирчид, медальтнуудыг сүү, хадагтай угтан авлаа

Өнгөрсөн шөнө/2021.08.04/ Токио 2020 олимпын наадамд оролцсон зарим тамрчин эх орондоо ирлээ. Тамирчдыг Чингис хаан нисэх онгоцны буудлаас ар гэрийнхэн нь сүү, хадаг барин тоссон юм. Үргэлжлүүлэн медаль хүртсэн тамирчдыг Баянгол зочид буудалд хүлээн авсан бөгөөд жүдо бөхийн төрлөөс мөнгөн медаль хүртсэн Саид Моллай сэтгэгдлээ хуваалцлаа.

Тэрбээр “Дараагийн олимпоос алтан медаль авна гэдгээ амлая. Одоо байгаа мөнгөн медаль надад хангалттай ч Ерөнхийлөгч асан Х.Баттулга хэлэхдээ дараагийн олимпод алтан медалийн найдлагатай байна. Маш сайн бэлтгэлээ хийгээрэй гэсэн . Олон найзтай болсон учраас Монголдоо үлдэнэ.Намайг Молом гэж дуудаж байгаа Монголчууддаа баярлалаа. Надад таалагдаж байгаа. Гоё нэр байна. Монголчууддаа хандан та бүгдэд чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье” гэв.