Өнөөдөр чөлөөт бөхийн гурван тамирчин олимпын дэвжээнд өрсөлдөнө

Өнөөдөр чөлөөт бөхийн гурван тамирчин олимпын дэвжээнд өрсөлдөнө

Зуны олимпын 32 дахь удаагийн наадамд өнөөдөр чөлөөт бөхийн гурван монгол тамирчин өрсөлдөх хуваарьтай байна.

Өнөөдөр 10:00 цагт чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн дагах барилдаан эхэлнэ. Уг жинд манай улсаас Болдсайханы Хонгорзул өрсөлдөж буй бөгөөд дагах барилдаанаа Гвиней улсын тамирчин Фатумата Камаратай хийнэ.

Эргэн сануулахад, Б.Хонгорзул шөвгийн наймд Япон улсын тамирчин Рисако Кавайтай барилдаж, ялагдал хүлээсэн. Харин Рисако Кавай финалд шалгарснаар манай тамирчин Б.Хонгорзул хүрэл медалийн төлөө барилдах боломжтой болсон билээ. Уг жингийн шигшээ барилдаан 17:15 цагт эхлэх хуваарьтай байна.

Мөн чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд манай улсаас Бат-Очирын Болортуяа дэвжээнд гарна. Түүний эхний учраа нь Гуам улсын тамирчин Р.Акино байна.

Харин эрэгтэйчүүдийн 125 кг-ын жинд Мөнхтөрийн Лхагвагэрэл зодоглоно. Тэрбээр энэ удаагийн олимпын наадмын эхний барилдаанаа Беларусийн бөх Денис Храмянковтой хийх оноолт таарчээ.

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг, эрэгтэйчүүдийн 125 кг-ын жингийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 10:30 цагт эхлэх бөгөөд манай тамирчин Б.Болортуяа зургаа дахь, М.Лхагвагэрэл долоо дахь барилдаанд дэвжээнд гарна.




Улаанбаатарт 24 градус дулаан байна

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө