Тэмцээний үеэр хараал хэлсэн Хятадын тамирчдын эсрэг Өмнөд Солонгосын тал гомдол гаргажээ

Тэмцээний үеэр хараал хэлсэн Хятадын тамирчдын эсрэг Өмнөд Солонгосын тал гомдол гаргажээ

Токио 2020 олимпын наадмын бадминтоны тэмцээний үеэр БНХАУ-ын эмэгтэй шигшээ Өмнөд Солонгосын багтай учраа таарсан. Гэвч тэмцээний үеэр Хятадын тамирчин удаа дараа мандарин хэлээр хараал хэлсэн тул Өмнөд Солонгосын талаас Дэлхийн Бадминтоны Холбоо/WBF/-д гомдол гаргажээ.

Хятадын тамирчин 24 настай Чен Чинчин нь долдугаар сарын 27-ны өдөр Өмнөд Солонгосын багийг нэг оноогоор илүүрхэх үед “во цао” гэж орилсон байна. Энэ нь мандарин хэлэнд бүдүүлэг үгэнд тооцогддог аж. Гэвч үргэлжлүүлэн тоглолтын хожил бүрт Хятадын тамирчин энэ үгийг давтаж байсан нь Өмнөд Солонгосчуудын бухимдлыг төрүүлж, цахим сүлжээнд багагүй шүүмжлэлд өртсөн байна.

Харин Хятадад эсрэгээрээ Чений үйлдлийг сайшааж, түүнийг “урам зоригоор дүүрэн байж, тоглолтыг хөгжилтэй байдлаар хүлээн авсан, өрсөлдөх чадвар сайтай тамирчин” гэж магтжээ.

Тамирчдын үйлдэл цахим сүлжээнд давлагаалж эхэлсний дараа Чен “тэмцээний үеэр өөртөө урам зориг өгөх гэж энэ үгийг хэлсэн. Зарим хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлсэн бол уучлалт гуйж байна” гэжээ.

Өмнөд солонгост “во цао” хэмээх уг хэллэгийг бүдүүлэгт тооцдог ч Хятадад гайхшралаа илэрхийлэхдээ ихэвчлэн ашигладаг. Мөн англи хэл рүү хөрвүүлбэл гутаан доромжилсон утгыг агуулдаггүй байна.

Уг төрөлд Хятадын тамирчид мөнгөн медаль хүртжээ

Эх сурвалж: CNN