Олон улсын Олимпын хорооны 2027 оны чуулганыг Монгол улсад зохион байгуулах саналыг хүргүүлжээ

Олон улсын Олимпын хорооны 2027 оны чуулганыг Монгол улсад зохион байгуулах саналыг хүргүүлжээ

Монголын үндэсний Олимпын хорооны тэргүүн дэд Ерөнхийлөгч, Олон улсын олимпийн хорооны гишүүн Б.Баттүшиг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзлаа. Энэхүү уулзалтын үеэр Б.Баттүшиг олимпизмийн үзэл санааг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх, хүүхэд залуусын спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэн дэмжих талаар ярилцсан ба 2027 оны ОУОХ-ны чуулганыг Монгол Улсад зохион байгуулах саналаа Томас Бах Ерөнхийлөгчид гардуулсан байна. 
 
Б.Баттүшиг нь ОУОХ-ны гишүүний хувиар Монголын олимпийн багийн хамт олныг ОУОХ-ны Ерөнхийлөгчтэй уулзах уулзалтыг зохион байгуулжээ.
 



Өнөөдөр тахиа өдөр

26 минутын өмнө