М.Лхагвагэрэл АНУ-ын бөхөд ялагдсанаар ХҮРЭЛ МЕДАЛИЙН төлөө барилдахаар боллоо

2021-08-05 18:01

М.Лхагвагэрэл АНУ-ын бөхөд ялагдсанаар ХҮРЭЛ МЕДАЛИЙН төлөө барилдахаар боллоо

Чөлөөт бөхийн +125 кг жинд М.Лхагвагэрэл шөвгийн дөрөвт шалгарсан.

Тус барилдаанд АНУ-ын тамирчин Габль Дан Стевесонтой таарч түүнд 5-0 харьцаагаар ялагдаж хүрэл медалийн төлөө барилдахаар болов.

М.Лхагвагэрэлийн хүрэл медалийн барилдаан маргааш 18:25 цагаас эхлэхээр  товлогджээ.

2021-08-05 11:54

М.Лхагвагэрэл эхний ялалтаа авч, ШӨВГИЙН НАЙМД шалгарлаа

Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн +125 кг жинд манай улсын тамирчин М.Лхагвагэрэл барилдана. Тэрээр эхний шатанд залуучуудын дэлхийн аваргын мөнгө, хүрэл медальт Беларусийн Зианис Храмианкуг 8-4 харьцаагаар ялсан.

М.Лхагвагэрэл шөвгийн наймд Германы бөх Геннадиж Кудиновичтой 11:47 цагаас барилдахаар боллоо.