Сибирийн түймрийн утаа ирэх долоо хоногийн дунд хүртэл Монгол орныг бүрхэх төлөвтэй байна

Сибирийн түймрийн утаа ирэх долоо хоногийн дунд хүртэл Монгол орныг бүрхэх төлөвтэй байна

Сибирьт гарсан түймрийн утаа Улаанбаатар хотыг бүрхээд байна. Энэ утаа нь хойноос чиглэлтэй наашилж, манай орны хойд хэсгийн нутагт илүү өтгөрч, үзэгдэх орчин хязгаарлагдах төлөвтэй байгаа аж.

Улаанбаатараас гадна Дархан, Булган, Сэлэнгэ орчмоор илүү өтгөн утаатай байна. Тэгвэл утаа ирэх долоо хоногийн дунд хүртэл Монгол Улсын газар нутгийн төв болон зүүн хэсгийг бүрхэх төлөвтэй байна гэж мэргэжилтнүүд анхааруулж байна. Иймээс иргэд та бүхэн гадаа орчинд амны хаалтаа тогтмол зүүнэ үү.

Ус цаг агаар, орчны шинжилгээний газраас гаргасан уг зурагт утааны тархалтыг харуулжээ. Зурагт саарлаар утааг дүрсэлсэн болно