Нийслэл рүү оруулахаар 24 ширхэг тарвага тээвэрлэж явсныг илрүүлжээ

Нийслэл рүү оруулахаар 24 ширхэг тарвага тээвэрлэж явсныг илрүүлжээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Эмэээлтийн шалган нэвтрүүлэх товчоогоор 24 тулам тарвага нэвтрүүлэх гэж байсныг таслан зогсоолоо.

Энэ жил улсын хэмжээнд 18 аймагт тарваган тахал өвчин тархах өндөр эрсдэлтэй байгааг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс анхааруулсан. Иймд орон нутгаас нийслэл рүү зорчихдоо хориотой ангын мах тээвэрлэхгүй байхыг Тээврийн Цагдаагийн албанаас анхаарууллаа.