Чулуун зэвсгийн үед хамаарах хадны зурган дээр үүрэн телефоны газар сүлжээний антенаа байршуулжээ

Чулуун зэвсгийн үед хамаарах хадны зурган дээр үүрэн телефоны газар сүлжээний антенаа байршуулжээ

Ховд аймгийн Манхан сумын нутагт орших Ишгэн толгой хэмээх чулуун зэвсгийн үеийн түүхийн дурсгалт зурагт хадны оройд үүрэн телефоны сүлжээний антен байршуулжээ.

Тус түүхийн дурсгалт газрын хаданд одоогоос 12000 орчим жилийн өмнөх эртний хүмүүсийн сийлсэн зураг хадгалаатай бий. Иймд үндэсний соёлын өвд багтах археологийн дурсгалт газрын дүр байдлыг эвдэлж, зургуудын голд сүлжээний антен байрлуулсан нь иргэдийн шүүмжлэлийг ихээхэн дагуулах боллоо. Үүрэн телефоны антен байрлуулсан газар эвдрэл гэмтэл гарсан үед засвар хийх зорилгоор хүний хөлд өртөж буй тул түүхийн гэрч болсон хадны зураг эвдэрч, муудан арилах аюултай болжээ.

зургийг фэйсбүүк хуудсаас авав