Агаарын бохирдлоор ОХУ-ын Красноярск хот 1-д, Улаанбаатар хот 5-д эрэмбэлэгдэж байна

Агаарын бохирдлоор ОХУ-ын Красноярск хот 1-д, Улаанбаатар хот 5-д эрэмбэлэгдэж байна

Сибирьт гарсан түймрийн утаа Улаанбаатар хотыг бүрхээд байна. Энэ утаа нь хойноос чиглэлтэй наашилж, манай орны хойд хэсгийн нутагт илүү өтгөрч, үзэгдэх орчин хязгаарлагдах төлөвтэй байгаа талаар Ус цаг агаар, орчны шинжилгээний газраас мэдэгдсэн. Улаанбаатараас гадна Дархан, Булган, Сэлэнгэ орчмоор илүү өтгөн утаатай байна.

Тэгвэл агаарын агаарын чанарыг үнэлдэг “IQAIR”-д яг одоо/12.55 цаг/

  • ОХУ-ын Красноярск
  • Өмнөд Африкийн Йоханнесбург
  • АНУ-ын Солт Лейк хот
  • Афганистаны Кабул
  • Монгол Улаанбаатар гэсэн таван хот агаарын бохирдол хамгийн ихтэйд тооцогдож байна.

"IQAIR" 12.55 цагийн байдлаар эдгээр хотууд агаарын бохирдлоороо "тэргүүлж" байна