Орон сууцан дунд барилга барих гэж байсан газрыг ногоон байгууламж болгон тохижуулжээ

Орон сууцан дунд барилга барих гэж байсан газрыг ногоон байгууламж болгон тохижуулжээ

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт ашиглалтын шаардлага хангахгүй байруудын дундах 0,2 га газарт барилга барихыг зогсоож, ногоон байгууламж байгуулсан байна.
Тодруулбал, Нэхмэлийн шар гэж нэрлэгддэг байруудын дундах 0.2 га талбайг “Марта Грийн” ХХК  эзэмшиж барилга барих гэж байсныг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 5-нд газар дээр нь ажиллан, барилга бариулахгүй байх шийдвэр гаргасан юм.
Энэ хүрээнд Нэхмэлийн шар байруудын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан “Асиан сити” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өнгөрсөн тавдугаар сарын 23-наас тохижилтын ажлыг эхлүүлжээ. Ийнхүү тохижилтын загвар зургийн дагуу 0.2 га талбайд 40 автомашины зогсоол, явган хүний зам, тоглоомын талбай бүхий иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан ногоон байгууламж босголоо.