''Ишгэн толгой'' хэмээх хаданд байрлуулсан үүрэн холбооны антеныг буулгахаар төлөвлөжээ

''Ишгэн толгой'' хэмээх хаданд байрлуулсан үүрэн холбооны антеныг буулгахаар төлөвлөжээ

Ховд аймгийн Манхан сумын нутагт орших Ишгэн толгой хэмээх чулуун зэвсгийн үеийн түүхийн дурсгалт зурагт хадны оройд үүрэн телефоны сүлжээний антен байршуулсан талаар бид өмнө мэдээлсэн.

Одоогоос 12000 орчим жилийн өмнөх эртний хүмүүсийн сийлсэн зураг өнөөг хүртэл хадгалаастай тус хад нь үндэсний өвд багтах археологийн дурсгалт газар юм. Харин тус сумын засаг дарга Т.Лхагвасүрэн сүлжээний антен барьсан талаар хэвлэлд өгсөн тодруулгадаа үүрэн холбооны антенийг буулгуулахаар ажиллаж, албан бичиг хүргүүлэхээр болсон хэмээлээ.