СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд сэлж байсан иргэн могойд хатгуулж амиа алджээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Туул голд сэлж байсан иргэн могойд хатгуулж амиа алджээ

Нийслэлийн ХУД-ийн 15-р хороо Маршалын гүүрний доор голд сэлж байсан иргэн могойд хатгуулсны улмаас нас баржээ.

Тодруулбал, Талийгаач 40 настай эрэгтэй могойд хатгуулах үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Мөн тухайн үедээ могойд хатгуулснаа мэдээгүй байсан ч өрөөсөн гар нь хавдаж эхэлсэн байна. Ингээд бүх биеэр нь могойн хор тархсан учир  ГССҮТ-д хүргэгдэж, эмчлүүлсэн ч энэ сарын 6-ны өдөр нас баржээ. Тиймээс Нийслэлийн байгаль орчны газраас зэрлэг амьтад нийслэлийн суурьшмал бүсэд орж ирэх тохиолдол ихэссэн. Үүнтэй холбоотой бамбай хоншоортой хорт могой хотын төв хэсгүүдээр гарч ирэх тохиолдол их гарч байгааг анхааруулсаар байна.