Баруун бүсийн уралдаанд зургаан унаач хүүхэд бэртсэнээс дөрвийнх нь гэмтэл хүнд байна

Баруун бүсийн уралдаанд зургаан унаач хүүхэд бэртсэнээс дөрвийнх нь гэмтэл хүнд байна

Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2021.08.06-2021.08.09/ “Ховд баруун бүсийн хурд-2021” даншиг наадам зохиогдсон.

Тус бүсийн наадмын хурдан морины уралдааны үеэр 30 гаруй хүүхэд мориноос унаж, дөрвөн хүүхэд нь хүнд бэртсэн харамсалтай хэрэг гарсан байна.

Үүн дунд 13 настай хүүхдийн хамрын яс, өөр дөрвөн хүүхдийн гар хугарсан гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ. Нэг хүүхдийн хөл зөөлөн эдийн гэмтэл авсан тул шаардлагатай эмчилгээг хийж, гэрт нь буцаасан байна. Харин морин спорт уяачдын холбооноос хүүхэд унаж гэмтсэн тохиолдол байхгүй хэмээж байв.