Саеид Моллаейн дасгалжуулагч Монголын иргэншилгүй тул ЗГ-аас мөнгөн шагнал олгоогүй бололтой

Саеид Моллаейн дасгалжуулагч Монголын иргэншилгүй тул ЗГ-аас мөнгөн шагнал олгоогүй бололтой

“Токио-2020” зуны олимпын XXXII наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчид болон тэдний дасгалжуулагчдад мөнгөн шагнал олгодог. Үүний дагуу Саеид Моллаейд 60 сая, М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус тус 30 сая, дасгалжуулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус тус 15 сая төгрөг олгох талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлсэн.

Учир "Медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-д тамирчдын дасгалжуулагчид медаль хүртсэн тамирчинд олгох мөнгөн шагналын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн шагналыг олгоно” гэж заасан байдаг.

Гэтэл мөнгөн медаль хүртсэн Саид Моллайн дасгалжуулагчид нь Засгийн газраас мөнгөн шагнал олгосонгүй. Уг шалтгааныг зарим иргэн “Саеид Моллаейн дасгалжуулагч Монгол Улсын иргэн биш учраас олгоогүй” гэж таамаглаж байна. Хэрэвзээ Засгийн газраас Саид Моллайн дасгалжуулагчид мөнгөн шагнал олгосон бол тэрээр 30 сая төгрөг авах байв.